Депутатууд хийн хоолой барих шаардлагатай гэв

Депутатууд хийн хоолой барих шаардлагатай гэв

Японы парламентын 33 депутат улсынхаа ерөнхий сайд Шинзо Абэд хандан Сахалины арлаас Токиогийн район хүртэл түүхэнд анхны хийн хоолой барих төсөлд улсын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан ёсны илгээлт бэлтгэжээ. Энэ тухай эрх баригч намын намын депутат  Наоказу Такэмото мэдээлжээ.

 

"Олон жил боловсруулсан  энэ төслийн улсын чухал ач холбогдолд анхаарлаа хандуулахыг бид хүсч байна. Сахалины хийн ордоос хоолой татах нь одоо эдийн засгийн өсөлтийн талаар авч баталсан стратегид үр дүнтэй, гамшигт нэрвэгдсэн газар нутгийн  эрчим хүчний өөрчлөлт шинэчлэл болон сэргээлтэд тустай” хэмээн депутат хэлэв. Хийн хоолой баригдсанаар Оростой харицагааг бэхжүүлэн газар нутгийн маргааныг шийдэхэд нэмэртэй гэж тэмдэглэв. Мөн тэрээр "Хийн хоолойг барих асуудлыг хувийн компаниудын консерциум гүйцэтгэнэ. Одоо зөвшилцөл хийгдэж байна. Гэхдээ бид уг төсөлд улсын дэмжлэгийг үзүүлэх нь чухал гэж үзэж байна” хэмээн нэмж тайлбарлав.

 

"Өнгөрсөн онуудад Токиогийн бүс хүртэл хийн хоолойг  далайн ёроолоор тавихаар яригдаж байсан ч загас агнуур, далайг био орчны хамгаалалт зэрэг асуудлаас болж чадаагүй юм. Одоо Токиогийн бүс хүртэл Вакканай хотоос эхлээд хуурай газраар  татаж, Лаперузагийн хоолойн ёроолоор  хоолойг тавих юм.  Мөн Сангарын хоолойн доогуур Хоккайда арлыг Хонсю аралтай холбосон хоолойг барих аж. Түүнчлэн хийн хоолойн ихэнхийг улс, хотуудын мэдлийн замын дор барихаар төлөвлөсөн ба тэндээс хотууд газрын түрээсийн мөнгө авах юм.

 

Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр Сахалинаас Токио болон Ибараки муж хүртэл тавигдах хоолойн урт нь 1.35 мянган км бөгөөд зургаан тэрбум орчим доллар байхаар төлөвлөгджээ. Сахалинаас тавигдсан хоологоор жилдээ 20 тэрбум шоо метр хий авах боломжтой. Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа Япон шахмал хий авах наймаагаа эрс нэмэгдүүлсэн ба өнгөрсөн онд үүндээ далан тэрбум доллар зарцуулсан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button