Ногоон барилга бидний ирээдүй уриан дор зохион байгуулагдаж буй “Барилга Экспо 2014” үзэсгэлэн яармагийн хоёр дахь ээлжийн “Орон сууц, хаус дизайн”-ы үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспо төв дээр эхэллээ. Энэхүү үзэсгэлэн 5 сарын 02-04 өдрүүдэд болно. Уг үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар БХБЯ, НЗДТГ, Нийслэлийн Гэр Хорооллын Хөгжлийн Газар, Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн Төв зэрэг төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд оролцож байна.
Өнөөдрийн үзэсгэлэн ажлын өдөр эхэлсэн ч үзэсгэлэнг үзэж, байр орон сууцны үнэ ханшийг сонирхох иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байна. Үзэсгэлэнд нийслэл хотод захиалга авч байгаа 60 гаруй хотхон хорооллууд оролцож, үнэ ханшаа хямдруулж, 8 хувийн зээлд хамруулж байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцож буй төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм.
Үзэсгэлэнд ирсэн иргэд “Түмэн Амгалан” хорооллыг орон сууцыг ихээхэн сонирхож байлаа.