Хог боловсруулах үйлдвэр энэ сард ашиглалтанд орно

Хог боловсруулах үйлдвэр энэ сард ашиглалтанд орно

Сая гаруй хүн амтай нийслэл хот одоо л хог боловсруулах үйлдвэртэй болох гэж байна. Нийслэлээс зарласан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн тендерт БНСУ-ын KOICA-гийн төсөл шалгарсан бөгөөд тус төслийн хамт олон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг энэ сард  ашиглалтанд оруулах гэнэ.
           Нарангийн энгэрийн хогийн цэгийн гялгар болон  цаасан уутаар гол түүхий эдээ хийх энэ үйлдвэрт нийт 60 ажилчин 2 ээлжээр ажиллах юм.
Тус үйлдвэр нь өдөрт 50-60 тонн хог хаягдлыг ангилан ялгаж, 200 кг гялгар уутыг бутлан тонн гаруй  шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэсэн шахмал түлшээр нь сургууль цэцэрлэгийн нам даралтын зуухыг халаах боломжтой аж. Гялгар уутнаас гаргаж авсан түлш нүүрснээс  нэг дахин илүү илчлэгтэйгээрээ онцлог.
           Нийслэлээс 2016 оныг хүртэл хог хаягдлыг боловсруулах хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button