Украины цэргүүд отолтод өртөж, амь үрэгджээ

Украины цэргүүд отолтод өртөж, амь үрэгджээ

Ардын бүгд найрамдах улсыг тунхагласан Донецкийн бүс нутагт Украины армийн террористын эсрэг ажиллагаа үргэлжилж буй билээ. Украины армийн цэргүүд өчигдөр /V.13/ Донецк мужийн Краматорск хотын ойролцоо отолтод өртөж, долоон хүн амь үрэгдэн, 10 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Украины Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр Засгийн газрын цэргүүд Краматорскийн ойролцоо бүрэн зэвсэглэсэн 30 орчим салан тусгаарлагчдын отолтод өртсөн аж. Мөн энэ үеэр Украины арми Краматорск хотод НҮБ-ын таних тэмдэгтэй нисдэг тэрэг ашигласан гэх хэвлэлийн мэдээллийг НҮБ-аас шалгаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Украины арми НҮБ-ын таних тэмдэгтэй гурван МИ-24 болон МИ-8 тээврийн нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл байгаа аж. Үүнээс нэг МИ-24 нисдэг тэрэгний бичлэг “Youtube”-д тавигдсан байна. Украины эдгээр нисдэг тэргүүд нь Конгод явуулсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан аж.

Үүнтэй зэрэгцэн Украины Дотоод хэргийн яамны “Ягуар” гэх тусгай хүчний анги Славянск хотын ойролцоо өөрийгөө хамгаалах хүчний 54 хүнийг хөнөөсөн гэж мэдэгджээ. Мөн Украины Засгийн газрын арми өчигдөр /V.13/ Славянск хотыг их буугаар буудаж эхэлсэн байна.

Сануулахад, Украины зүүн хэсэг дэх Оросыг дэмжигчид Донецк, Луханск мужид өнгөрсөн амралтын өдрөөр бүх нийтийн санал асуулга явуулж, ардын бүгд найрамдах улсыг тунхаглаад буй юм. Харин Киевийн Засгийн газар, Европын холбоо, АНУ-ын зүгээс бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж мэдэгдсэн билээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Киевийн Майданы талбайд жагсагчдыг буудахад ашигласан гэх  сумыг “беркууд” буюу Украины тусгай ангийнхан ашигладаггүй болохыг Украины Засгийн газрын шинжээчдийн баг мэдээлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button